Хур тунадас: 28-нд Их нууруудын хотгороор, 12-р сарын 03,04-нд Алтайн салбар уулсаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 04-нд Зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө -20... -25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.