Энэ сарын 03,04-нд зарим газраар хур тунадас орж ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурна



2023 оны 11-р сарын 03-наас 11-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 03,04-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи: 03,04-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ