Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд салхи шуургатай байж 11-р сарын 02-ноос нийт нутгаар хүйтэрнэ



2023 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд  салхи шуургатай байж 11-р сарын 02-ноос нийт нутгаар хүйтэрнэ/



Хур тунадас: 30-нд Алтайн өвөр говиор, 11-р сарын 01,02,03-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно.
Салхи: 31,11-р сарын 01,02,03-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө нийт нутгаар -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө уулархаг нутгаар +2...+7 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна. 11-р сарын 02-ноос нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ