Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, патентлуулах, өвлүүлэн үлдээх, сурталчлах, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран удирдамжийн дагуу зохион байгуулахаар ажлын хэсэг томилж хөтөлбөр, төлөвлөгөө гарган бэлтгэл хангаж байна.
Соёлын наадмын хүрээнд:
-Монгол туургатны туулийн наадам,
-“Жангар” тууль хайлах хүндэтгэлийн арга хэмжээ
-“Жангар” цайны зам, олон угсаатны өв соёл эрдэм шинжилгээний IY бага хурал
-Уртын дууны аймгийн уралдаан,
-“Цайны соёл” цай чанах үзүүлбэр, үйлчилгээ
-Монгол нүүдэл өв соёлын үзүүлбэр
-“Тэмээн жин” аялал жуулчлалын үзүүлбэр
-Тарвасын баяр, Намрын ногоон өдрүүд
-Угсаатны цай чанах “Цайны соёл” өртөө
-“Өв соёл” өртөө
-“Ховдод үйлдвэрлэв” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Жил бүрийн 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд болох энэ арга хэмжээг үзэж сонирхохоор гадаад, дотоодын хэд хэдэн жуулчид саналаа ирүүлжээ.
"ЖАНГАР" цайны замын соёлын өвийн наадам зохион байгуулснаар Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа – 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Инвест Ховд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Олон үндэстэн ястны өв соёл, урлаг”, “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын орон нутгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад ач холбогдлоо өгнө.