09-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Зургийн тодорхойлолт алга байна.

2023 оны 09-р сарын 01-ний өдрийн 20 цагаас 09-р сарын 02-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

2023 оны 09-р сарын 03-наас 09-р сарын 07-ныг хүртэлх 5 хоногийн

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 05,06-нд зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ