2023 ОНЫ 09 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн салбар уулсаар 0...+6°C, бусад нутгаар +8...+16°C дулаан байдаг байна (Зурaг 1)
Сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говь болон Мянгад, Дөргөн сумдын нутгаар 0–5 мм, бусад нутгаар 5–10 мм ордог.
(Зурaг 3)
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан
(Зураг 2), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага
(Зураг 4) байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 5)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар сэрүүн байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
ЗӨВЛӨМЖ
Есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд сарын эхэн болон дунд үеэр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байгаа бөгөөд сарын нийлбэр тунадасны хувьд нийт нутгаар ОЖД–аас бага орох төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.