2023 оны 08-р сарын 26-ны өдрийн 20 цагаас 08-р сарын 27-ны өдрийн 20 цаг хүртэлх
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Ховд аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.
Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна.
2023 оны 08-р сарын 28-наас 09-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.