2023 оны 08-р сарын 07-ноос 08-р сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Ихэнх хугацаанд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. /
Хур тунадас: 08,09-нд нутгийн хойд хэсгээр, 10,12,13-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.