Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг, аадар бороо орсны улмаас 2023 оны 08-р сарын 04-ний өдрийн байдлаар Төгрөг голын усны түвшин Манхан сум орчмоор 417см-т хүрсэн байна. Харин Бодонч голын усны түвшин Алтай сум орчимд 4см-ээр нэмэгджээ.
Цаашид ойрын өдрүүдэд /08-р сарын 04,05/-нд ихэнх нутгаар хэт халалтын улмаас түр зуурын усархаг аадар бороо, нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр орох нөхцөл бүрдэж байгаа ба хур борооны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул ҮЕР усны болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.