2023 оны 08-р сарын 03-наас 08-р сарын 07-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 03,04,05,06-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.