2023 ОНЫ 08 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар нутгийн төв хэсгээр +8...+12°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг байна
(Зурaг 1)
Сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говийн нутгаар 0–20 мм, бусад нутгаар 20–40 мм ордог
(Зурaг 3)
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан
(Зураг 2), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага
(Зураг 4) байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 5)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
ЗӨВЛӨМЖ
Наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна. Хур тунадас бага орох төлөвтэй байгаа хэдий ч хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байж халах төлөвтэй байгаа тул халалттай холбоотой гэнэтийн түр зуурын усархаг аадар бороо орж гол мөрний усны түвшин нэмэгдэх, уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
08 дугаар сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдах магадлал өндөр байгаа тул тариаланчид төмс хүнсний ногоог хамгаалах арга хэмжээг эртнээс авахыг онцгойлон анхааруулж байна.