Энэ сарын 23,24-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно



2023 оны 07-р сарын 21-ний өдрийн 20 цагаас 07-р сарын 22-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.
Салхи: баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр.
Агаарын температур: уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цалхилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

2023 оны 07-р сарын 23-наас 07-р сарын 27-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 23,24-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ