2023 оны 07-р сарын 19-ний өдрийн 20 цагаас 07-р сарын 20-ны өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Уулархаг нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.
Салхи: Баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр.
Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30...+35 градус дулаан байна.
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи:Баруунаас секундэд шөнөдөө 3-8 метр, өдөртөө секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +33...+35 градус дулаан байна.
2023 оны 07-р сарын 21-нээс 07-р сарын 25-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 22,23,24-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 20,21-нд нийт нутгаар халж, Уулархаг нутгаар шөнөдөө шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30...+35 градус дулаан байна. Бусад хугацаанд нийт нутгаар бага зэрэг сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.