Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?



2023 оны 07-р сарын 09-ний өдрийн 20 цагаас 07-р сарын 10-ны өдрийн 20 цаг хүртэлх 

хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно.
Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

2023 оны 07-р сарын 11-нээс 07-р сарын 15-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 11,12-нд зарим газраар, 13-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ