2023 оны 06-р сарын 16-наас 06-р сарын 20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 16-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 16,17,19,20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 17-ноос нийт нутгаар нэлээд хална гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.