2023 оны 06-р сарын 12-ноос 06-р сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12,16-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнхи хугацаанд баруунаас секундэд 4-9 метр. 12,15-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +6...+11 градус дулаан, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус дулаан, өдөртөө +27…+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
Өнөөдрийн /2023.06.12/-ны өдрийн 08 цагийн байдлаар Буянт гол үерийн аюултай түвшнээс +2 см, Ховд гол үерийн түвшнээс +36 см, Үенч гол үерийн түвшнээс +24 см -ээр давж үерлэсэн, Булган гол өмнөх өдрөөсөө +3 см, Бодонч гол +6 см, Төгрөг гол +7 см тус тус нэмэгдсэн байна.
Ойрын өдрүүдэд агаарын температур ихэнх нутгаар +30 градусыг давж халах, түр зуурын ширүүн аадар бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул ард иргэд малчид, аялагчид та бүхнийг үерийн гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.