05-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2023 оны 05-р сарын 06-ны өдрийн 20 цагаас 05-р сарын 07-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



Ховд аймгийн нутгаар:
Үүлшинэ. Нийт нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

 
2023 оны 05-р сарын 08-наас 05-р сарын 12-ныг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 08,09-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 10-наас нийт нутгаар дулаарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ