ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ Б ЛЭЕ" хандивын аянд нэгдэхийг уриалж байна



ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ"
хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Та аянд нэгдэж бусдад буян түгээхийн зэрэгцээ азаа үзэж хонжворын эзэн болох боломжтой. Хандивын сугалаа дуусахад хэдхэн хоног үлдсэн байна. Маш олон супер азтангууд байгаа. Таны сугалаа авсан 20.000 төгрөг миний эмчилгээний зардалд хандивлагдах болно.Тохирлыг Ховд аймагт явуулах юм.

Г.Цэцэнхүү иргэд, олон нийт та бүхэнд хандахдаа:

"Гансүх овогтой Цэцэнхүү би Ховд аймаг Алтай суманд Аав Зандаа овогтой Гансүх, Ээж Нанжаа овогтой Дүүдээ нарын отгон охин болон мэндэлсэн. 28 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 4 настай, бага хүү минь 2 настай.
Миний бие 2018 оноос хойш эмчийн хяналтанд явж байгаад 2021 оны 4 сард бөөрний цочмог дутагдал өвчнөөр оношлогдож бөөр орлуулах гемодиализ-ийн эмчилгээнд 7 хоногт 3 удаа орж байгаа.

Цусанд эсрэг биет үүссэн учир эсрэг биетийг устгах, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг яаралтай хийлгэх шаардлага үүссэн.
Иймд бид БНСУ-ын Гёнги аймгийн Гуян хотод байдаг Мёнжи эмнэлэгт өөрийн болон донор болох төрсөн ахын шинжилгээнүүдийг явуулж тус эмнэлгээс эсрэг биетийг устгах, бөөр шилжүүлэн суулгах боломжтой гэсэн хариу ирүүлсэн.
Эсрэг биетийг устгаж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ болон мэс заслын зардалд 500,000,000 (таван зуун сая) төгрөг шаардлагатай байгаа тул 2 бяцхан үрсдээ эхийн хайрыг мэдрүүлэн аз жаргалтай элэг бүтэн, хамтдаа байх хугацааг минь уртасгахад сайхан сэтгэлт монгол ахан дүүс та бүхэн минь тусламжийн гараа сунгаж, хандивын аянд минь нэгдэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Таны өргөсөн хандив гэр бүл, үр хүүхдүүдэд минь элэг бүтэн амьдрал, аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгээрэй.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ болтугай" гэжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ