2023 оны 04-р сарын 17-ноос 04-р сарын 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



/Хугацааны эхээр хүчтэй салхи, шороон шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна./

Хур тунадас: 18,22-нд Уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор бага зэргийн хур тунадас орно.

Салхи: 18-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-34 метр хүрч ширүүсэж, шороон шуурна. 19-нд зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: 19-нөөс нийт нутгаар сэрүүсч  шөнөдөө -7...-12 градус хүйтэн,  өдөртөө +3…+8 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ