Бэлчээрийн хуулийн төсөлд санал авах баруун бүсийн хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулав.

May be an image of 7 people

УИХ-ын "Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо"-оос Монгол улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтож буйтай холбогдуулан Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгаа. 
Уг төслийн хүрээнд өнөөдөр /2023-04-10/ "Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулав.  

May be an image of 1 person

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын ХХААБ, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий  аймгийн малчид, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар, холбогдох салбарын төлөөлөл 100 гаруй хүн оролцож төслийн хүрээнд санал, байр сууриа илэрхийлэв.

May be an image of 3 people

Судалгаагаар: -Монгол Улсын нийт бэлчээрийн 65% нь хүчтэй доройтсон
-Бэлчээрийн даац 5-10 дахин хэтэрсэн
-Хангайн ургамлын тоо 2 дахин буурсан
-Сүүлийн 10 гаруй жилд 887 гол, 2096 булаг шанд, 1166 нуур цөөрөм хуурайшиж ширгэсэн
-Хур тундасны орох хэмжээ 10% буурсан
-Температур 1.9% өссөн зэрэг дүн мэдээ гарчээ.  

Үүнээс баруун бүсийн аймгуудын нийт бэлчээрийн 60 гаруй % нь доройтолд орсон гэсэн судалгаа байна. Ашиглалтыг зохицуулж чадвал 80% нь эргээд сэргэх боломжтой гэсэн судалгааг ч мөн гаргажээ.  

ВИДЕО:



May be an image of 1 person

May be an image of 4 people

May be an image of 3 people and people studying

May be an image of 2 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ