Хур тунадас: 08,09-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.
Салхи: 05-нд зарим газраар, 08,09-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн, Уулархаг нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна. 05-наас нийт нутгаар дулаарч, шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.