Энэ сарын 08-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно



2023 оны 04-р сарын 02-ны өдрийн 20 цагаас 04-р сарын 03-ны өдрийн 20 цаг хүртэлх 
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

2023 оны 04-р сарын 04-нөөс 04-р сарын 08-ныг хүртэлх 5 хоногийн

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 08-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно.

Салхи: 05,08-нд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр. Бусад хугацаанд секундэд 3-8 метр.

 Агаарын температур: Шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ