Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байна



2023 оны 03-р сарын 06-наас 03-р сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд Алтайн өвөр говиор, 10-нд Уулархаг нутгаар ялимгүй цас, 09-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 06,08,09-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 10-наас нийт нутгаар хүйтэрч, шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4 градус хүйтнээс ...+1 градус дулаан байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ