Гуравдугаар сард цаг агаар ямар байх вэ?



2023 ОНЫ  03 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Гуравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь нутгийн хойд болон өмнөд хэсгээр 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нийт нутгаар 0–4 мм хур тунадас ордог байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1).



Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 2).


Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 3)–д харуулав.



Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД–аас бага зэрэг дулаан байх бол арав хоногуудын дунд үеүүдээр ОЖД–аас бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох бол сарын сүүлчээр зарим газраар нойтон цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард нийт нутгаар агаарын температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, УЦУОШТөвөөс анхааруулж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ