2023 оны 02-р сарын 27-ноос 03-р сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03-р сарын 04-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: 03-р сарын 04,05-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +3 градус дулаанаас -2 градус хүйтэн байна.