❌⛔️МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:❌⛔️
2023 оны 02-р сарын 01-ний байдлаар Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хэдийгээр голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч
ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 17-36 СМ НИМГЭН, НИЙТ УРТЫН ДАГУУД МӨСНИЙ ЗУЗААН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ, ЦӨМӨРЧ БОЛЗОШГҮЙ байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна❗️