УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Нэгдүгээр сард агаарын температурын олон жилийн дундаж нь Алтайн өвөр говиор -12...-18°С, бусад нутгаар -18...-24°C байдаг.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нийт нутгаар 0–2 мм хур тунадас ордог байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Энэ сард агаарын дундаж температур Алтай өвөр говь болон Алтайн салбар уулсаар дунджийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна (Зураг 1).
Хур тунадас Их нууруудын хотгороор ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 2).
Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 3)–д харуулав. Агаарын температур гурван арав хоног тус бүрийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулаараа бага зэргийн цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 4–9 м/с байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногт үе үе уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын температур ОЖД–аас 1–4 °С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Бусад хугацаанд харьцангуй цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1–2 °С–аар дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.