2023 оны 01-р сарын 11-ний байдлаар Буянт голын мөсний зузаан 63 см, Булган голын мөсний зузаан 65 см, Ховд голын мөсний зузаан 57 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 38 см, Долооннуур голын мөсний зузаан 40 см, Төгрөг голын мөсний зузаан 55 см, Чоно-Харайх голын мөсний зузаан 48 см, Бодонч голын мөсний зузаан 69 см , Хар -Ус нууранд 57 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.
Хэдийгээр гол, нуурын мөс зузаарах хандлагатай байгаа хэдий ч нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, авто машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.
Хар-Ус нуурын мөсөнд ан цав үүсч “мөсний хил” гарсан тул гол, нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийж зам товчлохгүй байх, загас агнахгүй байх, аялал зугаалгаар явахдаа өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах зэргээр аюулгүй байдлаа хангахыг аймгийн УЦУОШТөвөөс онцгойлон анхааруулж байна.
МӨСӨНД ООСОР БАЙХГҮЙ!!!