2023 оны 01-р сарын 09-нөөс 01-р сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 11,15-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: 10,11,12-нд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр.

 Агаарын температур: Хугацааны эхээр уулархаг нутгаар шөнөдөө – 10...-15 градус, өдөртөө -0...-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 12-ноос хүйтний эрч  эрс чангарч, нийт нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ