Ховд аймгийн Цагдаагийн газарт шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2022 оны 12 дугаар сарын 30-наас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн 45 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 2, зөрчлийн 43 гомдол мэдээлэл байв.
Бүртгэгдсэн зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг төрлөөр нь авч үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 5, хүний биед халдах 3, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 7, бусад 2 байна. Мөн зөрчил гаргаж 6 хүн саатуулагджээ.
Эдгээр өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эргүүл хяналт шалгалтыг цагийн менежментийн дагуу зохион байгуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэй 28 зөрчлийг илрүүлэн иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.