2023 ОНЫ 01 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ



УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
:

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Нэгдүгээр сард агаарын температурын олон жилийн дундаж нь Алтайн өвөр говиор -12...-18°С, бусад нутгаар -18...-24°C байдаг. 
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нийт нутгаар 0–2 мм хур тунадас ордог байна. 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. (Зураг 1). 
Хур тунадас нийт нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. (Зураг 2).


Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур ОЖД-аас бага зэрэг дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ хүйтэрнэ. 
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3-д харуулав. 

ЗӨВЛӨМЖ

Нэгдүгээр сард нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас дунджийн орчим орох төлөвтэй байна. Цаашид нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеэр ихэнх нутгаар цас орж ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй тул сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ