Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ2022 оны 12 р сарын 09-ний байдлаар Буянт голын мөсний зузаан 25см, Булган голын мөсний зузаан 31см, Ховд голын мөсний зузаан 25см, Дундцэнхэр голын мөсний зузаан 35см, Долооннуур голын мөсний зузаан 18см, Хар ус нуурын мөсний зузаан 38см,Төгрөг голын мөсний зузаан 25см тус тус хүрч, мөсөн бүрхүүл тогтсон. Харин Чоно-Харайх гол мөсөн зах, өтгөн зайртай байна.
Хэдийгээр хүйтний улмаас гол,нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.
Иймд тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг аймгийн УЦУОШТөвөөс онцгойлон анхааруулж байна.