2022 ОНЫ 12 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг бөгөөд Арванхоёрдугаар сард агаарын температурын олон жилийн дундаж нь нийт нутгаар -16...-24°C байдаг.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нутгийн баруун хэсгээр 2–6 мм, бусад нутгаар 0–2 мм хур тунадас ордог байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
12 сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна.
12 сард нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед түр зуур 16–18 м/с хүрч, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Цаашид нийт нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдах ба 12-р сарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул малчид, ард иргэд, тээвэрчид хол ойрын замд гарахдаа дулаан хувцаслаж, машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авахыг аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.