Энэ сарын 21-нд зарим газраар, 22,23-нд нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно



2022 оны 11-р сарын 18-ны өдрийн 20 цагаас 11-р сарын 19-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур шөнөдөө нийт нутгаар -16...-21 градус, өдөртөө нийт нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

2022 оны 11-р сарын 20-ноос 11-р сарын 24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 21-нд зарим газраар, 22,23-нд нутгийн өмнөд хэсгээр  ялимгүй цас орно.
Салхи: 21,22,23,24-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ