-Аргын тооллын 9 сарын 8. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 9 сарын 8. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 13, хөх хулгана, тооно-22 од, суудал гал, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр. Цагаан шүүдэр буух.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:19-19:19.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, мал худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ