Энэ сарын 20-оос нийт нутгаар сэрүүснэ



2022 оны 08-р сарын 15-ны өдрийн 20 цагаас 08-р сарын 16-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2022 оны 08-р сарын 17-ноос 08-р сарын 21-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 20,21-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: 17,18-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 20-ноос нийт нутгаар сэрүүснэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ