2022 оны 05-р сарын 16-наас 05-р сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
16-наас 17-нд шилжих шөнө Алтайн салбар уулсаар, 17,18-нд зарим газраар бага зэргийн, 21-нд ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд дулаарч Алтайн салбар уулсаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ