2022 оны 03-р сарын 21-нээс 03-р сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
23-нд зарим газраар, 24-нд Алтайн өвөр говиор бага зэргийн хур тунадас орно.

Салхи: 22-нд уулархаг нутгаар, 23,24-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, 26-наас ихэнх нутгаар дулаарч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ