Өнөөдрийн /2022.03.17/ байдлаар Буянт голын мөсний зузаан 140см, Булган голын мөсний зузаан 78см, Ховд голын мөсний зузаан 69см, Дундцэнхэр голын мөсний зузаан 70см, Долооннуур голын мөсний зузаан 55см, Хар ус нуурын мөсний зузаан 118см, Чоно-Харайх голын мөсний зузаан 117см, Төгрөг голын мөсний зузаан 95см тус тус хүрч, ихэнх гол, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрч, мөс харлах, мөсөн дээрхи устай, мөсөн зах нимгэн хэсгээрээ хайлж, ус урсаж байна.
Цаашид цаг агаарын дулааралтай уялдан хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих голын эрэг татам орчим усанд автах, зарим гол, нуурын мөс зузаарах эрчимээ алдан, хэврэгшиж, нимгэрч байгаа тул ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс онцгойлон анхааруулж байна.