Энэ сарын 11,12,13,14-нд ихэнх нутгаар шуурна



2022 оны 03-р сарын 09-нөөс 03-р сарын 13-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 11,12-нд зарим газраар ялимгүй цас орно.

Салхи: 11,12,13,14-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр, Алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ