Ховд аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна



2022 оны 01 сарын 30-ны 08 цагийн Ховд аймгийн цаг агаарын мэдээ

Ховд аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна. Жаргалант, Зэрэг, Манхан, Цэцэг, Дарви сумдын нутгаар хамгийн их буюу 5-6см, Мөст, Дуут сумдын нутгаар хамгийн бага буюу 0-1см цастай байна. 
Агаарын температурын хувьд өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн нь Цэцэг суманд  -41°С, хамгийн дулаан нь Алтай суманд -22°C хүрсэн байна.
2022 оны 01-р сарын 30-ны өдрийн 20 цагаас 01-р сарын 31-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Багавтар үүлтэй. Цас орохгүй. 
Салхи: Баруунаас секундэд 2-7 метр.
Агаарын температур: Цэцэг сумын нутгаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус,  Их нууруудын хотгороор 32-37 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.  2 сарын 06-наас хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ховд Ус, Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ