2022 оны 01-р сарын 10-наас 01-р сарын 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 11-нд зарим газраар бага зэргийн цас, 14-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: 11-нд уулархаг нутгаар 13-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд  баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ