Ихэнх нутгаар цас орж нийт 13,6 мм тунадас орсон байна



Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 2021-12-09 ний өдөр Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж нийт 13,6 мм тунадас орсон байна.
Харин Дөргөн, Цэцэг, Мөнххайрхан сумдад цас ороогүй. Мөст суманд уулаараа цас оржээ.



2021 оны 12-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

ХОВД АЙМГИЙН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8метр. Агаарын температур нийт нутгаар 8-13 градус хүйтэн байна.

ХОВД ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8метр. Агаарын температур 9-11 градус хүйтэн байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ