Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж байна



Өнөөдөр /2021.12.09/ 14:00 цагийн байдлаар Жаргалант, Мөст, Булган, Алтай, Үенч, Дуут, Ховд сумын нутгаар цас орж байна. 
Энэ нь нийт нутгийн 50 хувийг хамарч байгаа ба цаашид нийт нутгаар цас орж хүйтрэхийг аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

2021 оны 12-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

ХОВД АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9метр. Агаарын температур нийт нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ХОВД ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Агаарын температур 7-9 градус хүйтэн байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ