2021 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 01-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 28, 29-нд уулархаг нутгаар, 11-р сарын 01-нд зарим газраар хур тунадас, цас орно.

 Салхи: 30, 31, 11-р сарын 01-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй. 29-нөөс нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ