"Шилдэг Старт-Ап" шалгаруулах арга хэмжээний 3-р шатанд 5 бизнес санаа шалгарчээ



Ховд аймгийн ХХҮГ нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд залуучуудад гарааны бизнесийн сэдэл, урам зориг өгөх, шинэ мэдлэг мэдээлэл хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, бизнес санааг шалгаруулах, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор "Шилдэг гарааны бизнес" шалгаруулах арга хэмжээг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэ оны "Шилдэг гарааны бизнес" шалгаруулах арга хэмжээнд 17 сумын 87 залуус оролцохоор бүртгүүлжээ. Эхний шатны шалгаруулалтад залуус 39 шинэлэг оновчтой, бүтээлч төслөө танилцуулсанаас 3-р шатны шалгаруулалтад 5 бизнес санаа шалгарсан байна. Шалгаруулалтад эхний байранд орсон залуус 14 хоногийн бизнес хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Улмаар шинэлэг байдал, өвөрмөц санаа, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг харгалзан үзэж шилдэг нэг  Старт-Ап багийг шалгаруулж 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй санхүүжилт олгох юм.

Уг арга хэмжээний хүрээнд 2017 оноос хойш гарааны бизнесийн шилдэг 42 баг санхүүжилт авч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Залуучуудыг ингэж дэмжиж байгаа нь инноваци, шинэ бүтээлч санааг нээн илрүүлэхээс гадна залуучуудаа, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодит дэмжлэг болж байгаа юм. 















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ