Энэ сарын нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно



2021 ОНЫ  10 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. 

Энэ сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар  олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. 

Агаарын температур олон жилийн дунджаас ахиу дулаан байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд-сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд-сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ЗӨВЛӨМЖ

Аравдугаар сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин төвийн аймгуудын ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна гэж аймгийн УЦУШГазраас мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ