Ирэх 7 хоногийн эхээр борооших төлөвтэй байна

 

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
 ИРЭХ 7 ХОНОГИЙН ЭХЭЭР БОРООШИХ ТУЛ ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

2021 оны 08-р сарын 13-ны өдрийн 20 цагаас 08-р сарын 14-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9м/с, зарим газраар 10-12м/с. Агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9м/с. Агаарын температур шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2021 оны 08-р сарын 15-наас  08-р сарын 19-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 16,17-нд ихэнх нутгаар, 18-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 15,16-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ