15, 16-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ



2021 оны 07-р сарын 12-ны өдрийн 20 цагаас 07-р сарын 13-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар:Үүлшинэ. Зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас шөнөдөө 4-9м/с, өдөртөө 5-10м/с, зарим газраар 12-14м/с. Агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-7м/с. Агаарын температур шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

 
2021 оны 07-р сарын 14-нөөс  07-р сарын 18-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 15, 16-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ