Ховд аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд нь 0,1-24мм-ийн хэмжээтэй хур тунадас оржээ



Аймгийн УЦУОШТ-өөс авсан мэдээгээр 06 дугаар сарын 27-ны өдөр орсон хур тунадас нийт нутгийн 90 хувийг хамарч оржээ. Цэцэг сумааас бусад бүх сумдад бороо орсон бол Булган, Алтай, Үенч сумдад хамгийн бага, Жаргалант, Ховд сумдад хамгийн их хэмжээтэй хур тунадас орсон байна.



Цаашид буюу 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 3 өдөр дараалан хур тунадас орох төлөвтэй байгаа учраас малчид, ард иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

ВИДЕО: Аймгийн УЦУОШГазрын дарга А.Энхзаяа ярьж байна.


2021 оны 06-р сарын 29-нээс  07-р сарын 03-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 30,01,02-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: 30,01-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.



 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ